6-09-2016, 15:38   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн тамгын газраас мэдээлж байна

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн тамгын газраас хэргийн хөдөлгөөний менежментийг боловсронгуй болгох, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаанд хяналт тавих зорилгоор 2016 онд хийх судалгаанд тусгагдсан 12 төрлийн судалгааг улирал бүр батлагдсан хуваарийн дагуу тогтмол гарган шүүгчдийн зөвлөгөөнд танилцуулан судалгааны үр дүнг тооцож байна.

 http://kharkhorincourt.gov.mn/file2016/40-1.JPG

2016 оны 09 дугаар сарын 02-ны өдөр шүүгчийн туслах Ж.Мөнхтуяа 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 08 дугаар сарын 19-нийг дуусталх хугацааны "хүлээн авсан нэхэмжлэлд хүлээн авахаас татгалзсан нэхэмжлэлийг харьцуулсан судалгаа”, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа, Б.Хулангоо нар "Шүүх хуралдааны тэмдэглэл хуулийн хугацаанд гарсан эсэх”, "Шүүх хуралдаан цагтаа эхэлсэн эсэх судалгааг тус тус гарган шүүгчид болон шүүхийн тамгын газрын захиргааны албан хаагчдад танилцууллаа.

http://kharkhorincourt.gov.mn/file2016/40-2.JPG


Нийтэлсэн admin   Үзсэн: 822   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
Подкаст
Монгол улсын Шүүхүүд