5-08-2016, 14:52   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

2016 оны 2 дугаар улиралд хийсэн судалгааны илтгэх хуудсыг танилцууллаа

http://kharkhorincourt.gov.mn/file2016/35-1.jpg

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн тамгын газраас хэргийн хөдөлгөөний менежментийг боловсронгуй болгох, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаанд хяналт тавих зорилгоор 2016 онд хийх судалгаанд тусгагдсан 12 төрлийн судалгааг улирал бүр батлагдсан хуваарийн дагуу тогтмол гарган шүүгчдийн зөвлөгөөнд танилцуулан судалгааны үр дүнг тооцож байна.

 http://kharkhorincourt.gov.mn/file2016/35-2.jpg

2016 оны 08 дугаар сарын 05-ны өдөр ерөнхий шүүгчийн туслах Г.Гандөш Шүүхийн шийдвэр, шийтгэх тогтоол хуулийн хугацаанд гарсан эсэх талаар судалгаа, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа, Б.Хулангоо нарын Шүүх хуралдааны тэмдэглэл хуулийн хугацаанд гарсан эсэх судалгаа, Шүүх хуралдаан цагтаа эхэлсэн эсэх судалгаа, тус шүүхийн тамгын газрын 2016 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгадсаны дагуу ерөнхий шүүгчийн туслах Г.Гандөш, шүүгчийн туслах Ж.Мөнхтуяа, шүүх хуралдааны нарийн бичиг дарга Д.Цэвэлмаа, Б.Хулангоо нар хамтран 2015 болон 2016 оны Иргэний хэргийн хагас жилийн мэдээ тайланд дүн шинжилгээ хийж, мөн ерөнхий шүүгчийн туслах Г.Гандөш, шүүгчийн туслах Ж.Мөнхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа нар анхан, давж заалдах, хяналтын шатны шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэнд Э-ийн нэхэмжлэлтэй Б-д холбогдох "3 000 000 төгрөг гаргуулах болон банкны барьцаанд барьцаалагдсан хашаа, байшингийн газар эзэмших эрхийн гэрчилгээ болон үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн гэрчилгээгээ гаргуулах” тухай 2011 оны 10 дугаар сарын 20-ний өдрийн 259 дугаартай иргэний хэрэгт дүн шинжилгээ хийж, шүүгч нар болон шүүхийн захиргааны ажилчдын дунд хэлэлцүүлэг явууллаа.

http://kharkhorincourt.gov.mn/file2016/35-3.jpg


Нийтэлсэн admin   Үзсэн: 844   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
Подкаст
Монгол улсын Шүүхүүд