22-04-2016, 16:21   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Шүүхийн захиргааны ажилтны мэргэжлийн үйл ажиллагааны гүйцэтгэлийг шалгасан ажлын илтгэх тайлан

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн тамгын газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 10 тоот тушаалаар томилогдсон мэргэжлийн үйл ажиллагааны гүйцэтгэлийг шалгах комисс нэгдсэн системийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны процесс /үе шат/ буюу нэхэмжлэл, хэрэг хүлээн авахаас эхлээд архивд шилжүүлэх хүртэлх ажиллагааг нэгдсэн системд нэг бүрчлэн тулгах, Иргэний нэгдсэн симтем, Judge-2005 програм, шүүхийн шийдвэрийн цахим санд эрх зүйн актын өнгөн хувь бүрэн байгаа эсэх, хариуцсан бүртгэлийн дэвтрийн хөтлөлт, эрүү, иргэний хэргийн албан хэрэг хөтлөлтийн дугаарын бүртгэлийн дэвтэртэй тохирч байгаа эсэхийг шалгах шалгалтыг баталсан хуваарийн дагуу хийлээ.

http://kharkhorincourt.gov.mn/file2016/19-3.JPG

Шалгалтын илтгэх хуудсыг Ерөнхий шүүгч болон шүүгч нар, шүүхийн захиргааны албан хаагчдад танилцууллаа. Цаашид тус шалгалтыг 14-н хоногт нэг удаа хийхээр боллоо.

http://kharkhorincourt.gov.mn/file2016/19-2.JPG


Нийтэлсэн admin   Үзсэн: 866   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
Подкаст
Монгол улсын Шүүхүүд