3-03-2015, 14:53   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Эвлэрүүлэн зуучлагч Д.Цэдэн Япон улсын Нагояа хотод зохион байгуулагдсан “Эвлэрүүлэн зуучлагчийн ур чадварыг дээшлүүлэх болон эвлэрүүлэн зуучлагчийг бэлтгэх сургагч багшийн сургалт”-д хамрагдлаа.

http://kharkhorincourt.gov.mn/file2015/9-1.JPG
Эвлэрүүлэн зуучлагч Д.Цэдэн 2015 оны 01 дүгээр сарын 15-наас 02 дугаар сарын 05-н хүртэл Япон улсын Нагояа хотод зохион байгуулагдсан "Эвлэрүүлэн зуучлагчийн ур чадварыг дээшлүүлэх болон эвлэрүүлэн зуучлагчийг бэлтгэх сургагч багшийн сургалт”-д хамрагдав. 
 http://kharkhorincourt.gov.mn/file2015/9-2.jpg
Тус сургалтаар Япон улсын Айчи мужийн Өмгөөлөгчдийн холбоо, Нагояагийн Зам тээврийн ослын маргааныг зохицуулах төв, Нагояагийн Гэр бүлийн шүүх, Хялбаршуулсан шүүх, Дээд шүүх, Орон нутгийн шүүх, Айчи мужийн Арилжааны Арбитрын холбоо, Мацүямагийн Хялбаршуулсан шүүх, Орон нутгийн шүүх, Гэр бүлийн шүүх, Эхимэ мужийн эвлэрлийг дэмжих төв зэрэг байгууллагуудаар орж, үйл ажиллагаа, орчин нөхцөлтэй нь танилцан туршлага судаллаа.
http://kharkhorincourt.gov.mn/file2015/9-3.JPG

Нийтэлсэн admin   Үзсэн: 1027   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
Подкаст
Монгол улсын Шүүхүүд