Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

ШҮҮХИЙН БҮРЭН ЭРХ


 

Монгол улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-аас . . .


ЗУРГАДУГААР БҮЛЭГ
АНХАН ШАТНЫ ШҮҮХ

30 дугаар зүйл. Сум буюу сум дундын, дүүргийн болон захиргааны хэргийн шүүх, түүний бүрэн эрх


30.1. Сум буюу сум дундын, дүүргийн шүүх болон аймаг, нийслэлийн захиргааны хэргийн шүүх нь өөрийн харьяалах нутаг дэвсгэрт анхан шатны шүүн таслах ажиллагааг хэрэгжүүлнэ.

30.2. Анхан шатны шүүхийг тойргийн зарчмаар байгуулж болно.

30.3. Анхан шатны шүүх шүүн таслах ажиллагааны төрлөөр дагнасан танхимтай байж болно.

30.4. Энэ хуулийн 30.3-т заасан танхимыг тухайн шүүхийн Зөвлөгөөний саналыг үндэслэн Улсын дээд шүүхийн шийдвэрээр байгуулж, бүрэлдэхүүнийг тухайн шүүхийн Зөвлөгөөн батална.

30.5. Анхан шатны шүүх шүүн таслах ажиллагааг иргэдэд ойртуулах зорилгоор шүүх хуралдааныг шүүхийн байрнаас бусад газарт хийж болох бөгөөд нийтлэг журмыг Ерөнхий зөвлөл батална.

30.6. Анхан шатны шүүх дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

 

30.6.1. хуулиар харьяалуулсан хэрэг, маргааныг анхан шатны журмаар хянан шийдвэрлэх;

30.6.2. анхан шатны шүүхийн шүүн таслах ажиллагааны практикт үндэслэн хууль тогтоомжийг боловсронгуй болгох саналаа Улсын дээд шүүхэд уламжлах;

30.6.3. хуульд заасан бусад бүрэн эрх.

 

  |  
«    Арванхоёрдугаар сар 2022    »
ДаМяЛхаПүБаБямНям
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031