12-06-2015, 09:48   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Монголын шүүхийн ажилтны нэгдсэн холбооны бүх гишүүдийн ээлжит хурал болж өнгөрлөө.

Монголын шүүхийн ажилтны нэгдсэн холбооны бүх гишүүдийн ээлжит хурал 2015 оны 6 дугаар сарын 2-ны өдөр болж өнгөрлөө. Тус хурлаар холбооны Тэргүүн Н.Дагва, Гүйцэтгэх захирал Д.Энхбаатар нар ажлын тайлангаа танилцуулж, холбооны дүрэмд заасны дагуу удирдах зөвлөлийн гишүүд, гүйцэтгэх захирал болон холбооны тэргүүний сонгуульт хугацаа дууссан тул тэдгээрийг шинээр сонголоо. Удирдах зөвлөлийн гишүүдээр:

·Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан /Холбооны тэргүүн/;

·Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн захиргааны удирдлагын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Санчир /Холбооны гүйцэтгэх захирал/;

·Шүүхийн ерөнхий зөвлөлийн гадаад харилцааны хэлтсийн дарга Ч.Халиун;

·Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн шүүгчийн туслах А.Мөнх-Өлзий;

·Дүүргийн эрүүгийн хэргийн ахнан шатны 1 дүгээр шүүхийн нягтлан бодогч М.Мөнх-Эрдэнэ;

·Төвийн аймгийн шүүхийн тамгын газрын дарга асан, өндөр настан С.Бямбаа;

·Сум дундын 6 дугаар шүүх, Захиргааны хэргийн анхан шатны 5 дугаар шүүхийн тамгын газрын дарга Д.Сувд;

·Сум дундын 5 дугаар шүүх, Захиргааны хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн тамгын газрын дарга Ж.Ганболд;

·Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн тамгын газрын дарга Д.Мөнхбат нарыг тус тус сонгосон.

Хяналтын зөвлөлийн гишүүдээр:

·Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн тамгын газрын дарга Д. Болор;

·Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн тамгын газрын дарга Э.Батмөнх;

·Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн нягтлан бодогч Д.Байгалмаа нарыг тус тус сонгосон.

Мөн тус хурлаар:

ØМонголын шүүхийн ажилтны нэгдсэн холбооны үйл ажиллагааг цаашид идэвхжүүлэх, гадаад харилцааг сайжруулах;

ØШүүхийн тамгын газар дахь салбар хорооны үйл ажиллагааг тогтмолжуулах;

 

ØХолбооны гишүүдийн бүртгэлийг шинэчлэх, гишүүний татварыг2015 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн төлүүлэх зэрэг арга хэмжээг авахаар шийдвэрлэв.

Нийтэлсэн admin   Үзсэн: 1029   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
Подкаст
Монгол улсын Шүүхүүд