27-06-2016, 11:30   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

2016 оны 2 дугаар улиралд хийсэн судалгааны илтгэх хуудсыг танилцууллаа.

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн тамгын газраас хэргийн хөдөлгөөний менежментийн боловсронгуй болгох, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаанд хяналт тавих зорилгоор 2016 онд хийх судалгаанд тусгагдсан 12 төрлийн судалгааг улирал бүр тогтмол гарган шүүгчдийн зөвлөгөөнд танилцуулан судалгааны үр дүнг тооцож байна.

http://kharkhorincourt.gov.mn/file2016/33-1.jpg

2016 оны 06 дугаар сарын 24-ний өдөр ерөнхий шүүгчийн туслах Г.Гандөш Давж заалдах, хяналтын шатны шүүхэд хэлэлцэгдэж өөрчлөгдсөн болон хүчингүй болсон шийтгэх тогтоолын судалгаа, шүүгчийн туслах Ж.Мөнхтуяа иргэний болон эрүүгийн хэргийн хугацаа хэтэрсэн үндэслэл, шалтгаан, шийдвэр шийтгэх тогтоол гардуулан өгсөн байдалд хийсэн судалгаа, хүлээн авахаас татгалзсан нэхэмжлэлийг нийт хүлээн авсан нэхэмжлэлд харьцуулсан судалгаа, мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Д.Бат-Отгон шүүгч, шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нарын хийж гүйцэтгэсэн ажлын үзүүлэлтийн судалгаа, харьяалах сумдуудын ял шийтгүүлэгсдийн судалгаа, давж заалдах, хяналтын шатны шүүхэд хэлэлцэгдэж өөрчлөгдсөн болон хүчингүй болсон шийдвэрийн судалгааг тус тус гарган шүүгчдийн зөвлөгөөнд танилцууллаа.

http://kharkhorincourt.gov.mn/file2016/33-2.jpg
Нийтэлсэн admin   Үзсэн: 838   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
Подкаст
Монгол улсын Шүүхүүд