1-04-2016, 14:00   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

“Шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийх нь” хэлэлцүүлэг зохион байгууллаа

 http://kharkhorincourt.gov.mn/file2016/15-1.JPG

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газрын 2016 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр шүүгчийн туслах Ц.Хонгорзул, Т.Лхагвасүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сосорбарам нар 2015 онд анхан, давж заалдах, хяналтын шатны шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэнд иргэн Б-ийн нэхэмжлэлтэй Төрийн байгууллагад холбогдох "Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах” тухай иргэний хэрэг, ерөнхий шүүгчийн туслах Г.Гандөш, шүүгчийн туслах Ж.Мөнхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа нар анхан, давж заалдах, хяналтын шатны шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэнд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1, 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч С, С, Д нарт холбогдох эрүүгийн хэрэгт тус тус дүн шинжилгээ хийж, шүүгч нарын дунд хэлэлцүүллээ.

 

 http://kharkhorincourt.gov.mn/file2016/15-2.JPG

Хэлэлцүүлэгт шүүгч нар, шүүхийн захиргааны ажилтан нар оролцож, санал бодлоо харилцан солилцлоо.
http://kharkhorincourt.gov.mn/file2016/15-3.JPG
Нийтэлсэн admin   Үзсэн: 936   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
Подкаст
Монгол улсын Шүүхүүд