24-10-2017, 09:30   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл:  

Төрийн банкны Хархорин дахь салбарын албан хаагч нарт сургалт зохион байгууллаа

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газраас 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу "Шүүх ба олон нийт” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд "Иргэд, олон нийтэд нээлттэй байдлаар хууль сурталчлах, мөн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх” зорилгоор Төрийн банкны Хархорин дахь салбарын албан хаагч нарт тус шүүхийн мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Ц.Хонгорзул, шүүгчийн туслах Б.Хулангоо нар "Эрүүгийн болон Зөрчлийн тухай” хуулиар 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр сургалт зохион байгууллаа.

Сургалтанд 10 гаруй албан хаагч хамрагдсан бөгөөд Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуульд заасан гэмт хэрэг болон ял шийтгэлийн төрөл, хариуцлагын талаар мэдээлэл өглөө.

Тус сургалтанд Төрийн банкны ажилчид идэвхтэй хамрагдаж, мөн хууль, эрх зүйн талаарх мэдээ мэдээлэл бага байдаг бидэнд хүрч сургалт зохион байгуулж байгаад талархал илэрхийллээ.

Сургалтанд хамрагдсан албан хаагч нар Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулийн талаар санал бодлоо хуваалцаж, сонирхсон асуултаа асууж хариулт авлаа.
http://kharkhorincourt.gov.mn/file2017/78-1.jpg
Нийтэлсэн admin   Үзсэн: 964   |   Сэтгэгдэл:
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
Подкаст
Монгол улсын Шүүхүүд