16-10-2017, 09:55   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Мод тарих аянд нэгдлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн "Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр зарлах тухай” 2010 оны 63 дугаартай зарлиг, "Ойн тухай " хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх заалтыг Өвөрхангай аймгийн Хархорин сумын хэмжээнд хэрэгжүүлэх зорилгоор тус сумын Засаг даргын Тамгын газраас 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг мод тарих үндэсний өдөр болгон зохион байгууллаа.

 http://www.kharkhorincourt.gov.mn/file2017/74-2.JPG

Энэ өдөр Хархорин суманд үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж, албан байгууллагууд бүх албан хаагч, ажилчдыг хамруулах хүн бүр мод тарих үйлсэд нэгдэн ажиллаа.

http://www.kharkhorincourt.gov.mn/file2017/74-3.JPG

http://www.kharkhorincourt.gov.mn/file2017/74-4.JPG

Манай шүүхийн хамт олон дээрх үйл ажиллагаанд идэвхтэй нэгдэн хамрагдаж Өвөрхангай аймгийн Хархорин сумын Спортын ордны орох хаалганы үүд хэсэг 4.5 метр газарт 25 ширхэг шар хуайс мод суулгалаа. Суулгасан модныхоо арчилгаа усалгааг Спортын ордонтой хамтран үргэлжлүүлж ажиллахаар боллоо.

 http://www.kharkhorincourt.gov.mn/file2017/74-1.JPG

Сайн үйлс бүхэн сая саяар дэлгэрч

Санаж бодсон бүхнийг үргэлж биелүүлж байх болтугай.

 

 

Нийтэлсэн admin   Үзсэн: 822   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
Подкаст
Монгол улсын Шүүхүүд