28-09-2017, 12:30   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл:  

Дотоод сургалт зохион байгууллаа

 

 http://kharkhorincourt.gov.mn/file2017/65-1.JPG

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газрын 2017 оны дотоод сургалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу шүүхийн захиргааны ажилчдын мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх зорилгоор мэдээлэл технологийн мэргэжилтэн Н.Мөнхнасан "Мэдээллийн аюулгүй байдал”, шүүгчийн туслах Т.Лхагвасүрэн "Яллагдагчийг татах тогтоол, яллах дүгнэлт гардуулах ажиллагаа” сэдвээр 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр дотоод сургалт зохион байгууллаа.

 http://kharkhorincourt.gov.mn/file2017/65-2.JPG

Сургалтанд тус шүүгч, шүүхийн захиргааны ажилтан нар бүрэн хамрагдаж, хувь хүний мэдээллийн аюулгүй байдал, интернетэд суурилсан эрин зуунд интернетэд хэрхэн аюулгүй байх, өөрийн хувийн мэдээллийн аюулгүй байдлыг хэрхэн хангах болон яллах дүгнэлт гардуулах ажиллагааг хуучин Эрүүгийн байцаан шийтгэх хууль болон шинээр дагаж мөрдсөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудыг харьцуулан судласан үр дүнтэй сургалт боллоо.
Нийтэлсэн admin   Үзсэн: 798   |   Сэтгэгдэл:
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
Подкаст
Монгол улсын Шүүхүүд