25-09-2017, 17:00   Хэсэг: ---   Сэтгэгдэл:  

Зорилтот бүлэгт чиглэсэн сургалт зохион байгууллаа

 

http://kharkhorincourt.gov.mn/file2017/62-4.JPG 

"Шүүх ба олон нийт” хөтөлбөрийн хүрээнд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газраас Хархорин сумын багийн засаг дарга нартай хамтран "Нийгмийн зорилтот бүлэг буюу хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн шүүхэд мэдүүлэх эрхийг хангах” зорилгоор тус сумын Ганган-Орхон, Эрдэнэтолгой, Вангийн Овоо багт оршин суух хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд "Шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлэх” талаар мэдээлэл өгөх, шүүхийн үйл ажиллагаатай танилцуулах ажлыг 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр зохион байгууллаа.

 http://kharkhorincourt.gov.mn/file2017/62-1.JPG

Арга хэмжээг нээж тус шүүхийн Тамгын газрын дарга Д.Ганбат хөтөлбөрийг танилцуулан, нийгмийн зорилтот бүлэг буюу тэр дундаас хөгжлийн бэрхшээлтэй иргэд шүүхэд хандаж, эрхээ хангуулах нь цөөн байдаг бөгөөд энэ талаар мэдээлэл мэдлэг муу байдагтай холбоотой. Иймд "Хүлээж суухгүй, хүрч ажиллая” уриан дор тэдгээр иргэдийн эрхийн хангах, мэдээлэл өгөх чиглэлээр зохион байгуулж буй сургалтад оролцож байгаад хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд талархсанаа илэрхийлээд, эрүүл энх сайн сайхныг хүслээ.

http://kharkhorincourt.gov.mn/file2017/62-2.JPG

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа "Эвлэрүүлэн зуучлалын талаар”, шүүгчийн туслах Б.Хулангоо "Шүүхийн шинэтгэлийн үр дүн”, шүүгчийн туслах Т.Лхагвасүрэн "Шүүхийн иргэдийн төлөөлөгчдийн эрх зүйн байдлын тухай хууль”, шүүгчийн туслах Б.Сосорбарам "Тус шүүхийн Тамгын газрын үйл ажиллагааны товч танилцуулга”, мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Ц.Хонгорзул "Нэхэмжлэлийн бүрдүүлбэрийн талаар” сэдвээр тус тус хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд мэдээлэл өглөө.

http://kharkhorincourt.gov.mn/file2017/62-3.JPG

Тамгын газрын дарга Д.Ганбат хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг тус шүүхийн бүтэц зохион байгуулалт, шүүх хуралдааны танхим, шүүх хуралдааны дуу, дүрсийг шууд дамжуулан үзэх дэлгэц, иргэдийн хүлээлгийн танхим, киоск систем, шүүхэд өргөдөл, нэхэмжлэл гаргах загварын ширээ, мэдээлэл лавлагааны хэсгийг тус тус танилцууллаа.

Сургалтанд хамрагдсан хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс хөдөлмөрийн маргаан, иргэд хоорондын зээлийн маргаан, ажиллаж байсан байдлаа хэрхэн тогтоолгох талаар сонирхсон асуултаа асууж, хариулт авлаа.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс "Тухайн байгууллагын зүгээс шүүх дээрээ урьж, бидэнд зориулан мэдээлэл өгч, шүүхийн үйл ажиллагаатай танилцуулж байгаа нь саашаалтай байна. Цаашид энэ чиглэлээр олон сургалт зохион байгуулж, нийгмийн зорилтот бүлэг болсон хөгжлийн бэрхшээлтэй олон иргэдийг хамруулж байгаарай.” гэж хүссэн юм.
http://kharkhorincourt.gov.mn/file2017/62-5.JPG
Нийтэлсэн admin   Үзсэн: 945   |   Сэтгэгдэл:
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
Подкаст
Монгол улсын Шүүхүүд