22-02-2016, 09:00   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд ажиллаа

 http://kharkhorincourt.gov.mn/file2016/5-5.jpg

2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Ерөнхий шүүгч Х.Оюунжаргал, шүүгч Б.Сарантуяа, Г.Энх-Амгалан, эвлэрүүлэн зуучлагч Д.Цэдэн, ерөнхий шүүгчийн туслах Г.Гандөш, мэдээлэл технологийг мэргэжилтэн Н.Мөнхнасан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сосорбарам нар Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд нээлттэй шүүх хуралдаан хийх явцдаа Бат-Өлзий сумаас сонгогдсон иргэдийн төлөөлөгч, багийн засаг дарга, тус сумын засаг даргын тамгын газрын захиргааны албан хаагчид, иргэдэд шүүхийн шинэчлэл, үйл ажиллагааны талаар болон "Шүүхийн тухай багц хууль”, "Шүүхийн шинэтгэлийн 10 үр дүн”, "Шүүхийн иргэдийн төлөөлөгчдийн эрх зүйн байдлын тухай хууль”, "Иргэдийн төлөөлөгчдийн нэгдсэн програмын тухай”, "Шүүхийн иргэдийн төлөөлөгчийг сонгон шалгаруулах журам” болон 2015 оны шүүн таслах ажлын товч мэдээллийг танилцууллаа.

 http://kharkhorincourt.gov.mn/file2016/5-7.JPG

 

Мөн Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын засаг даргын тамгын газар, иргэдэд иргэдийн төлөөлөгчийн гарын авлага, нөлөөллийн мэдүүлэг, шүүхийн шинэтгэлийн 10 үр дүн, эвлэрүүлэн зуучлах ажиллагаатай холбоотой зурагт хуудас, сонингийн хавчуурга, нугалбар хуудас зэргийг тарааж өглөө.

http://kharkhorincourt.gov.mn/file2016/5-8.JPG


http://kharkhorincourt.gov.mn/file2016/5-6.jpg

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газар


Нийтэлсэн admin   Үзсэн: 1120   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
Подкаст
Монгол улсын Шүүхүүд