24-11-2015, 19:07   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Шүүгчийн анхан шатны сургалт эхэллээ



Шүүхийн ерөнхий зөвлөлөөс зохион байгуулж буй "Шүүгчийн анхан шатны сургалт” өнөөдөр эхэллээ.
Шүүгчийн анхан шатны сургалт эхэллээ
Сургалт нь анхан шатны шүүхэд шинээр томилогдсон шүүгчдэд шүүх эрх мэдэл, шүүн таслах ажиллагааны суурь мэдлэг, зарчмыг давтан сургах, шүүн таслах ажлын чиглэлээр материаллаг болон процессын эрх зүйн үндсэн хэм хэмжээг хэрэглэх суурь мэдлэг, чадвар эзэмшүүлж, шүүгчийн ёс зүй, харилцаа, хандлагыг төлөвшүүлэх юм. 
Шүүгчийн анхан шатны сургалт эхэллээ
Энэ удаагийн сургалтад 2015 онд анхан шатны шүүхэд шинээр томилогдсон 17 шүүгч хамрагдаж байна. 
Шүүгчийн анхан шатны сургалт эхэллээ
Сургалтад "Сургагч багш”-аар Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын дээд шүүх, Үндсэн хуулийн цэц, Монгол Улсын Их Сургууль, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх, Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөл, "Иргэдийн оролцоотой хууль тогтоох ажиллагааг дэмжих нь” төсөл зэрэг шүүх эрх мэдлийн, хууль сахиулах болон хууль зүйн эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагын эрдэмтэн, судлаачид, шүүгчид ажиллаж байна.
Шүүгчийн анхан шатны сургалт эхэллээ
Сургалт 2015 оны 11 дугаар сарын 23-наас 12 дугаар сарын 01-нийг дуустал үргэлжилнэ.
Нийтэлсэн admin   Үзсэн: 854   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
Подкаст