12-10-2015, 15:55   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Спортын өдөрлөг . . .

      Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Архангай аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Иргэний хэргийн анхан шатны шүүх, Баянхонгор аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Иргэний хэргийн анхан шатны шүүх, Өвөрхангай аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Иргэний хэргийн анхан шатны шүүх, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхүүдийн дунд спортын өдөрлөг боллоо.

http://kharkhorincourt.gov.mn/file2015/60-1.JPG

     Өдөрлөгийн нээлтийн үйл ажиллагаа МУБИС-ийн харъяа Архангай аймаг дахь Багшийн сургуулийн спорт зааланд болсон ба ажиллагааг нээж Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Эрдэнэбилэг, ахмад шүүгч Г.Даваа нар үг хэлсэн юм.

 http://kharkhorincourt.gov.mn/file2015/60-2.JPG

     Спортын өдөрлөгийг биллъярд, шатар, ширээний теннис, гар бөмбөг, сагсан бөмбөг гэсэн таван төрлөөр зохион байгуулж, баг тамирчид авхаалж самбаа, ур чадвараараа өрсөлдөж, аврагаа шалгарууллаа.

http://kharkhorincourt.gov.mn/file2015/60-3.JPG

http://kharkhorincourt.gov.mn/file2015/60-4.JPG

http://kharkhorincourt.gov.mn/file2015/60-5.JPG

       Уг тэмцээнд тус шүүхийн баг тамирчид амжилттай оролцож, биллъярдын төрөлд эмэгтэйчүүдээс шүүгч Б.Сарантуяа алтан медаль, шатрын төрөлд эмэгтэйчүүдээс нягтлан бодогч Б.Отгонжаргал алтан медаль, ширээний теннисний төрөлд эрэгтэйчүүдээс галч Б.Ганхуяг алтан медалийг тус тус хүртлээ.

http://kharkhorincourt.gov.mn/file2015/60-6.JPG

        Тамгын газрын дарга Ц.Энхтулга амжилт гаргасан шүүгч, ажилтнууддаа талархаж цаашдынх нь ажил, хөдөлмөрт өндөр амжилт хүслээ.

Нийтэлсэн admin   Үзсэн: 1021   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
Подкаст
Монгол улсын Шүүхүүд