3-11-2014, 15:01   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Бүсийн спортын 5-н төрөлт тэмцээнээр...

4-р тойргийн шүүхүүдийн дунд зохиогдсон спортын таван төрөлт тэмцээн 2014 оны 10 дугаар сарын 24-ий өдрөөс 26-ны өдрүүдэд болж өнгөрлөө. Уг тэмцээнд Архангай аймгийн Захиргааны хэргийн анхан шатны 1 дүгээр шүүх, Сум дундын 1 дүгээр шүүх, Баянхонгор аймгийн Захиргааны хэргийн анхан шатны 3 дугаар шүүх, Сум дундын 3 дугаар шүүх, Өвөрхангай аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 4 дүгээр шүүх, Иргэний хэргийн давж заалдах шатны 4 дүгээр шүүх, Захиргааны хэргийн анхан шатны 13 дугаар шүүх, Сум дундын 17 дугаар шүүх, Сум дундын 18 дугаар шүүхүүд сагсан бөмбөг, гар бөмбөг, ширээний теннис, шатар, биллъярд гэсэн төрлүүдээр өрсөлдлөө.

Үүнээс Сум дундын 18 дугаар шүүх нь сагсан бөмбөгийн төрөлд эмэгтэй баг алтан медаль, шатрын төрөлд эмэгтэй тамирчин болох шүүхийн мэдээлэл технологийн мэргэжилтэн Н.Мөнхнасан алтан медаль тус тус хүртлээ.
http://kharkhorincourt.gov.mn/files/51-1.JPG
 
http://kharkhorincourt.gov.mn/files/51-2.JPG
 
http://kharkhorincourt.gov.mn/files/51-3.JPG
 
http://kharkhorincourt.gov.mn/files/51-4.JPG
 
http://kharkhorincourt.gov.mn/files/51-5.JPG
Нийтэлсэн admin   Үзсэн: 1007   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
Подкаст
Монгол улсын Шүүхүүд