20-05-2015, 08:37   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Ерөнхий шүүгч, шүүгч нарт зориулсан уулзалт, ярилцлагыг бүсчилсэн байдлаар зохион байгуулж байна

Улсын дээд шүүхээс анхан болон давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгч нарт зориулсан "Шүүн таслах ажиллагаа, хууль хэрэглэх, тайлбарлах, шүүхээс гарах шийдвэрийн талаар практик судлах” уулзалт, ярилцлагыг бүсчилсэн байдлаар зохион байгуулж байгаа бөгөөд Өвөрхангай аймагт 5 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны 4 дүгээр шүүх, Сум дундын 1, 3, 17, 18 дугаар шүүх, Захиргааны хэргийн анхан шатны 1, 3, 13 дугаар шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгч нартай уулзалт ярилцлагыг хийж байна. Уулзалт ярилцлага 19, 20-ны өдрүүдэд үргэлжлэх ба уг уулзалт, ярилцлагыг Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын тэргүүн Х.Сонинбаяр, Улсын Дээд Шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Ч.Хосбаяр, Улсын Дээд Шүүхийн Захиргааны хэргийн танхимын шүүгч Б.Мөнхтуяа, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Баатархүү, Н.Хонинхүү нар удирдан явуулж байна.





Нийтэлсэн admin   Үзсэн: 1302   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
Подкаст
Монгол улсын Шүүхүүд