Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газрын 2017 оны дотоод сургалтын төлөвлөгөөнд батлагдсан сургалтууд амжилттай зохион байгуулагдаж байна.
2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр дээрх төлөвлөгөөний дагуу Шүүгчийн туслах Т.Лхагвасүрэн " Шүүх хуралдааны тов мэдэгдэх, хэлэлцүүлэх захирамж гарсны дараах ажиллагаа”, Шүүгчийн туслах Б.Хулангоо "Онцгой ажиллагааны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа " Иргэний хэрэг үүсгэсний дараах ажиллагаа”, Архив бичиг хэргийн эрхлэгч Б.Бат-Ирээдүй "Шүүхэд албан хэрэг хөтлөх журам” гэсэн сэдвээр тус тус сургалт зохион байгууллаа. Сургалтад тус шүүхийн захиргааны ажилчид идэвхтэй хамрагдлаа.