23-10-2017, 09:30   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл:  

Хас банкны Хархорин тооцооны төвийн албан хаагч нарт сургалт зохион байгууллаа

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газраас 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу "Шүүх ба олон нийт” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд "Иргэд, олон нийтэд нээлттэй байдлаар хууль сурталчлах, мөн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх” зорилгоор Хас банкны Хархорин тооцооны төвийн албан хаагч нарт тус шүүхийн шүүгчийн туслах Т.Лхагвасүрэн, шүүгчийн туслах Б.Сосорбарам нар "Эрүүгийн болон Зөрчлийн тухай” хуулиар 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр сургалт зохион байгууллаа.

http://kharkhorincourt.gov.mn/file2017/78-5.jpg

Сургалтанд 14 албан хаагч хамрагдсан бөгөөд Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуульд заасан гэмт хэрэг болон ял шийтгэлийн төрөл, хариуцлагын талаар мэдээлэл өглөө.

http://kharkhorincourt.gov.mn/file2017/78-4.jpg

Тус сургалтанд Хас банкны албан хаагчид Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулийн талаар мэдээлэл, сургалт зохион байгуулж байгаад баярлаж талархсанаа илэрхийллээ.
Нийтэлсэн admin   Үзсэн: 828   |   Сэтгэгдэл:
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
Подкаст
Монгол улсын Шүүхүүд