Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
31-03-2016, 18:13   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Нээлттэй хаалганы өдөр зохион байгууллаа

http://kharkhorincourt.gov.mn/file2016/13-1.JPG
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн хамт олон, Дөрөвдүгээр тойргийн Тахарын Хархорин дахь хэсэгтэй хамтран баталсан "Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах талаар шүүхийн тамгын газар, тахарын хэсгийн 2016 онд хамтран хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө”-ний дагуу Өвөрхангай аймгийн Хархорин сумын Засаг даргын тамгын газрын Иргэний танхимд иргэдэд нээлттэй хаалганы өдөр зохион байгуулж, шүүхэд нэхэмжлэл хүлээн авах ажиллагааны талаар яриа таниулга хийлээ. Уг өдөрлөгт ард иргэд сайшаан хүлээн авч, идэвхтэй оролцон өөрсдийн мэдэхийг хүссэн зүйлийнхээ талаар асууж лавлаж байлаа.
http://kharkhorincourt.gov.mn/file2016/13-2.JPG
http://kharkhorincourt.gov.mn/file2016/13-3.JPG
Нийтэлсэн admin   Үзсэн: 756   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
  |  
«    Арваннэгдүгээр сар 2022    »
ДаМяЛхаПүБаБямНям
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930