3-11-2015, 16:30   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Өршөөлийн хуулийн талаар мэдээлэл хийлээ

Өнөөдөр Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимаас эрүүгийн хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчдэд "Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай” хуулийн талаар мэдээлэл, сургалтыг Шүүхийн ерөнхий зөвлөл дээр зохион байгууллаа.

Өршөөлийн хуулийн талаар мэдээлэл хийлээ

 

Мэдээлэл, сургалтад Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгчид бүрэн бүрэлдэхүүнээрээ, эрүүгийн хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн 150 гаруй шүүгч оролцлоо. Тус арга хэмжээнд орон нутаг дахь эрүүгийн хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхүүд онлайнаар холбогдож, сонирхсон асуултууддаа хариулт авав.

 

 

Мэдээлэл, сургалтаар өршөөл үзүүлэх тухай хуулийн зарим зүйл заалтыг нэг мөр ойлгон хэрэглэхтэй холбоотойгоор шүүх, шүүгчдээс ирүүлсэн асуултад хариулт өгч, хуулийг хэрэглэх явцад шүүх, шүүгчдийн анхаарах асуудлаар нэгдмэл ойлголттой болов. Тус арга хэмжээний төгсгөлд Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Т.Уранцэцэг мэдээлэл, сургалтын арга хэмжээнд идэвхитэй оролцсон шүүх, шүүгчдэд талархал илэрхийлээд өршөөл үзүүлэх тухай хуулийг ямар нэгэн алдаа зөрчилгүйгээр хариуцлагатай хэрэгжүүлэхийг зөвлөлөө.

Өршөөлийн хуулийн талаар мэдээлэл хийлээ

Өршөөлийн хуулийн талаар мэдээлэл хийлээ

Өршөөлийн хуулийн талаар мэдээлэл хийлээ

 

 

 

ШҮҮХИЙН ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР

Нийтэлсэн admin   Үзсэн: 1013   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
Подкаст
Монгол улсын Шүүхүүд