22-04-2019, 06:47   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

ДОТООД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газрын 2019 оны дотоод сургалтын төлөвлөгөөнд батлагдсан сургалтууд амжилттай зохион байгуулагдсаар байгаа бөгөөд дээрх төлөвлөгөөний дагуу Төрийн банкны Хархорин сум дахь тооцооны төвтэй хамтран "Санхүүгийн боловсролтой хүн” гэсэн сэдвээр тус банкны эрхлэгч Д.Батзаяа сургалт зохион байгууллаа.

Сургалтад тус шүүхийн шүүгч, шүүхийн захиргааны ажилчид идэвхтэй хамрагдаж, уг сургалтаар өрхийн санхүүгээ хэрхэн зөв зохицуулах, хувь хүн хэрхэн хуримтлалтай болох зэрэг олон сонирхолтой мэдээ, мэдээллийг хүргэлээ.

 

http://www.kharkhorincourt.gov.mn/file2019/medee/04-19-3.JPG

ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР


Нийтэлсэн admin   Үзсэн: 551   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
Подкаст
Монгол улсын Шүүхүүд