26-08-2019, 09:48   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн хооронд шийдвэрлэсэн эрүү, иргэний хэргийн тойм

Эрүүгийн шүүх хуралдаанаар:

 

1.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгтзааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Г-д холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар С.Г-д хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж,

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 11.4 дүгнээр зүйлийн 2.1 дэх хэсэгтзааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Х, Ү.Д. Э.Ө, Б.А нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Эрүүгийн хуулийнтусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 11.4 дүгнээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар Ү.Д, Э.Ө нарт 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар, Д.Х, Б.А нарт хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж,

 

3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Ш-д холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Ш-д 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсэн.

Иргэний шүүх хуралдаанаар:

 

1.О.Долгорсүрэнгийн хүсэлттэй "Ажиллаж байсан байдлаа тогтоолгох” тухай иргэний хэргийг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,

 

2.Д.Нямдаваагийн хүсэлттэй "Хамтын амьдралтай байснаа тогтоолгох” тухай иргэний хэргийг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,

 

3.Ө.Төмөртогоогийн хүсэлттэй "Ажиллаж байсан байдлаа тогтоолгох” тухай иргэний хэргийг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж тус тус шийдвэрлэсэн.

 

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүх

Нийтэлсэн admin   Үзсэн: 481   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
Подкаст
Монгол улсын Шүүхүүд