28-05-2019, 11:40   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн хооронд шийдвэрлэсэн эрүү, иргэний хэргийн тойм

Эрүүгийн шүүх хуралдаанаар:

 

 

1.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Ц-д холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Ц-д 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар,

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1, 2.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Б, Г.Б нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Ц.Б, Г.Б нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1, 2.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тус тус тэнсэж,

 

3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Р.М-д холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийнтусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Р.М-д 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар,

 

4.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Б-д холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Б-д 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсэн.

Иргэний шүүх хуралдаанаар:

 

1."БЭХ” хоршооны нэхэмжлэлтэй Т.Б, Д.Б нарт холбогдох "7.307.180 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

 

2.Сум хөгжүүлэх сангийн нэхэмжлэлтэй "Б” хоршоонд холбогдох "20.448.599 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

 

3.Р.Гүнсэнмядагийн хүсэлттэй "Баярны өмчлөгчөөр тогтоолгох” тухай иргэний хэргийг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,

 

4.Ш.А-ийн нэхэмжлэлтэй Ц.Б-д холбогдох "Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох” тухай иргэний хэргийг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,

 

5.Ц.Аюушжавын хүсэлттэй "Ажиллаж байсан байснаа тогтоолгох” тухай иргэний хэргийг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,

 

6.Ж.Нэмэхжаргалын хүсэлттэй "Ажиллаж байсан байснаа тогтоолгох” тухай иргэний хэргийг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,

 

7.Ж.Бүрэнтөгсийн хүсэлттэй "Ажиллаж байсан байснаа тогтоолгох” тухай иргэний хэргийг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,

 

8.Скайтел ХХК-ий нэхэмжлэлтэй Ж.Ц-д холбогдох "202.582 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож,

 

9.Б.Г-ын нэхэмжлэлтэй З.М-д холбогдох "40.000.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож,

 

10.О.О-ын нэхэмжлэлтэй Г.Г-д холбогдох "7.620.000төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож,

 

11.Д.Ишийн хүсэлттэй "Ажиллаж байсан байснаа тогтоолгох” тухай иргэний хэргийг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,

 

12.Б.Э-гийн нэхэмжлэлтэй Г.Г-д холбогдох "5.020.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож,

 

13.Скайтел ХХК-ий нэхэмжлэлтэй С.Э-д холбогдох "576.426 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож,

 

14.Б.О-ийн нэхэмжлэлтэй "Х” ХК-д холбогдох "925.300 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож,

 

15.Р.Чимэдравдангийн хүсэлттэй "Ажиллаж байсан байснаа тогтоолгох” тухай иргэний хэргийг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж тус тус шийдвэрлэсэн.

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүх

Нийтэлсэн admin   Үзсэн: 765   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
Подкаст
Монгол улсын Шүүхүүд