8-07-2019, 04:15   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн хооронд шийдвэрлэсэн эрүү, иргэний хэргийн тойм

Эрүүгийн шүүх хуралдаанаар:

 

1.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Д-д холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Д-д хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж,

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Г-д холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.Г-д хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж,

 

3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Д-д холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар О.Д-д 2 жилийн хугацаагаар хорих ялаар,

 

4.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Э-д холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Э-д хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж тус тус шийдвэрлэсэн.

Иргэний шүүх хуралдаанаар:

 

1.А.Бумсангийн хүсэлттэй "Хамтын амьдралтай байснаа тогтоолгох” тухай иргэний хэргийг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,

 

2.Д.Алимаагийн хүсэлттэй "Эрэн сурвалжлуулах” тухай иргэний хэргийг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,

 

3.Н.Н-ийн нэхэмжлэлтэй Д.Н-д холбогдох "Хүүхдийн тэтгэлэг тогтоолгож, дундын эд хөрөнгө хуваалгах” тухай иргэний хэргийг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,

 

4.Скайтел ХХК-ий нэхэмжлэлтэй Д.М-д холбогдох "88.226 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож,

 

5.П.Б-ийн нэхэмжлэлтэй У.М-д холбогдох хүсэлттэй "6.090.320 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

6.Н.Цогзолмаагийн хүсэлттэй "Тушаалын жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох” тухай иргэний хэргийг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,

 

7.Л.Чагнаадоржийн хүсэлттэй "Ажиллаж байсан байснаа тогтоолгох” тухай иргэний хэргийг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,

 

8.Р.Эрдэнэцогтийн хүсэлттэй " Малын А дансны жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох” тухай иргэний хэргийг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,

 

9.Э.Н-ийн нэхэмжлэлтэй Э.Ц-д холбогдох "6.000.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож,

 

10.Л.Эрдэнэчимэгийн хүсэлттэй "Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох” тухай иргэний хэргийг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,

 

11.С.Оюунцэцэгийн хүсэлттэй "Ажиллаж байсан байснаа тогтоолгох” тухай иргэний хэргийг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж тус тус шийдвэрлэсэн.

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүх
Нийтэлсэн admin   Үзсэн: 593   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
Подкаст
Монгол улсын Шүүхүүд