1-10-2018, 09:21   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Өвөрхангай аймгийн Бат-өлзий суманд нээлттэй шүүх хуралдаан хийлээ

http://kharkhorincourt.gov.mn/file2018/medee/shuuhhural01.jpg
 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2018 оны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу шүүх хуралдааны үйл явцыг олон нийт ажиглах, мэдээлэл авах нөхцөлийг бүрдүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэдийг шүүх хуралдааны дэгд заасны дагуу оролцуулах боломжийг хангах зорилгоор, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Я-д холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд шүүгч Г.Энх-Амгалан даргалж нээлттэй шүүн хэлэлцэв. Энэ шүүх хуралдаанд тус сумын 40 гаруй иргэд сууж оролцлоо.

http://kharkhorincourt.gov.mn/file2018/medee/shuuhhural02.jpg
Нийтэлсэн admin   Үзсэн: 984   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
Подкаст