24-05-2017, 16:44   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл:  

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь хуулийн байгууллагуудын “Нээлттэй хаалганы өдөрлөг” боллоо.

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн 2017 оны төлөвлөгөө мөн Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан Хуулийн байгууллагуудын нэгдсэн "Нээлттэй хаалганы өдөрлөг” 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдөр болж өнгөрлөө. Тус өдөрлөгт Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүх, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Прокурорын газар, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Цагдаагийн хэлтэс, Хархорин сум дахь ШШГА-Хорих 423-р анги гэсэн 4 байгууллага оролцлоо.

http://www.kharkhorincourt.gov.mn/file2017/35-3.JPG

 

Нээлттэй хаалганы өдөрлөгийн хүрээнд дээрх хуулийн байгууллагууд Өвөрхангай аймгийн Хархорин сумын иргэдэд өөрсдийн ажил, үйлчилгээг танилцуулж мөн хууль, эрх зүйн туслалцаа өгч, мэдлэг мэдээллээр ханган ажиллаа.

http://www.kharkhorincourt.gov.mn/file2017/35-1.JPG
http://www.kharkhorincourt.gov.mn/file2017/35-2.JPG
Нийтэлсэн admin   Үзсэн: 1292   |   Сэтгэгдэл:
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
Подкаст