2-08-2016, 15:17   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдрийг дуусталх шүүх хуралдааны тойм мэдээ

Эрүүгийн шүүх хуралдаан:  
 
 

 

1.2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр шүүгдэгч Л.Ням-Адъяа, М.Эрдэнэбилэг нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:


 

Шийдвэрлэсэн байдал:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ням-Адъяаг эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 69 дүгээр зүйлийн 69.1.3, 69.1.4 дэх хэсэгт заасныг баримтлан насанд хүрээгүй шүүгдэгч М.Эрдэнэбилэгийг эх Цэрэнбатаагийн Золжаргалын хяналтанд өгч, хүмүүжүүлэгчээр Өвөрхангай аймгийн Хүүхдийн хууль зүйн хороог томилж шийдвэрлэсэн байна.

 

 

 

Даргалагч Г.Энх-Амгалан

 

 

 

2.2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр шүүгдэгч Ц.Энхсайханд холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:


 

Шийдвэрлэсэн байдал:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Сармайхан овгийн Цэрэндоржийн Энхсайханыг 1 сар 1 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгэхээр шийдвэрлэсэн байна.

 

 

 

Даргалагч Г.Энх-Амгалан

 

 

2016 оны 07 дугаар сарын 29-ний өдөр шүүгдэгч Ц.Нямдорж, Ц.Оюунаа, О.Баасансүрэн нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:


 

Шийдвэрлэсэн байдал:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Нямдорж, Ц.Оюунаа, О.Баасансүрэн нарыг 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар тус тус хянан харгалзахаар шийдвэрлэсэн байна.

 

 

Даргалагч Ц.Дагиймаа

 

 

Иргэний шүүх хуралдаан:  

 

 

1.2016 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Б.Долгорсүрэнгийн ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцээд: 


 

Шийдвэрлэсэн байдал:

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байна.

 

 

Даргалагч Г.Энх-Амгалан

 

2.2016 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Г.Сүхбаатарын нэхэмжлэлтэй И.Цогтод холбогдох 4,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг:


 

Шийдвэрлэсэн байдал:

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

 

 

Даргалагч Ц.Дагиймаа

 


3.2016 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Б.Нарантунгалагийн нэхэмжлэлтэй О.Дашцэрэнд холбогдох гэрлэлт цуцлуулах тухай иргэний хэргийг:


 

Шийдвэрлэсэн байдал:

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

 

 

Даргалагч Ц.Дагиймаа

 

4.2016 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Д.Цэцгээгийн нэхэмжлэлтэй П.Эрдэнэбилэгт холбогдох 456,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг:
 

 

Шийдвэрлэсэн байдал:

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

 

 

Даргалагч Г.Энх-Амгалан


 

 



 

 

 

Нийтэлсэн admin   Үзсэн: 899   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
Подкаст
Монгол улсын Шүүхүүд