22-02-2016, 12:49   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийг дуусталх шүүх хуралдааны тойм мэдээ

Эрүүгийн шүүх хуралдаан:


 

1. Б.Буянхүү, Т.Отгонбаатар нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэж Б.Буянхүүд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ялаар, Т.Отгонбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Т.Отгонбаатарт оногдуулсан 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж 2 жилийг хугацаагаар хянан харгалзахаар шийдвэрлэсэн байна.


 

2. Т.Даваадорж, Л.Төмөргөлөг, М.Чинбат нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145.3 дахь хэсэгт зааснаар тус бүр 150,000 төгрөгийн эд хөрөнгийг хурааж Т.Даваадоржийг 4 жил 5 сарын хугацаагаар, Л.Төмөргөлөг, М.Чинбат нарыг 4 жил 4 сарын хорих ялаар тус тус шийтгэсэн байна.


 

 

 

Иргэний шүүх хуралдаан:


 

1. С.Сосорбурамын хүсэлттэй ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.

 


 

2. Г.Норлохсүрэнгийн нэхэмжлэлтэй Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газарт холбогдох иргэний хэргийг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.


 

3. С.Батцэнгэлийн хүсэлттэй хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохоо тогтоолгох тухай иргэний хэргийг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.


 

4. Б.Цогзолмаагийн хүсэлттэй ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.


 

5. Н.Бурмаагийн нэхэмжлэлтэй О.Дариймаад холбогдох 3,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.


 

6. Ю.Адоржийн нэхэмжлэлтэй Д.Зургаанжинд холбогдох 150,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.


 

7. Ч.Батгэрэлийн нэхэмжлэлтэй Г.Бямбадоржид холбогдох 11,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.


 

8. Ю.Адоржийн нэхэмжлэлтэй Б.Адьяацэрэнд холбогдох 484,600 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.


Нийтэлсэн admin   Үзсэн: 809   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
Подкаст
Монгол улсын Шүүхүүд