Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
25-09-2017, 17:42   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл:  

Сумдад нүүдэллэн ажиллаа

http://kharkhorincourt.gov.mn/file2017/63-1.jpg

Тус шүүхийн эвлэрүүлэн зуучлагч Д.Цэдэн, шүүгчийн туслах Ж.Мөнхтуяа, жолооч Д.Жаргалсайхан нар нь шүүхийн харъяалан ажилладаг сумдууд болох Өвөрхангай аймгийн Хужирт суманд 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдрөөс 16-ны өдрүүдэд, Өлзийт суманд 09 дүгээр сарын 18-ны өдөр, Баян-Өндөр суманд 09 дүгээр сарын 19-ний өдрөөс 20-ны өдрүүдэд, Есөнзүйл суманд 09 дүгээр сарын 21-ны өдөр, Бүрд суманд 09 дүгээр сарын 22-ны өдөр тус тус нүүдэллэн ажиллаа.

http://kharkhorincourt.gov.mn/file2017/63-3.jpg

Нүүдэллэн ажиллах үеэр 156 иргэд, аж ахуйн нэгж, төрийн захиргааны албан хаагчдад эвлэрүүлэн зуучлагч Д.Цэдэн "Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль”, "Тамгын газрын бүтэц зохион байгуулалт, 2017 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлан”, "2017 оны эхний хагас жилийн шүүн таслах ажиллагааны мэдээ”, шүүгчийн туслах Ж.Мөнхтуяа "Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль”, "Шүүхийн шинэтгэлийн үр дүн” зэрэг сэдвүүдээр тус тус мэдээлэл хийсэн.

Мөн сумдуудад ажиллахдаа онцгой ажиллагааны 65, гэр бүл цуцлуулах 2 нэхэмжлэл, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны 23 өргөдлийг хүлээн авч, 8 маргааныг шийдвэрлэсэн бөгөөд 70 иргэнээс "Шүүхийн үйлчилгээний талаарх санал асуулга” авч ажилласан.
http://kharkhorincourt.gov.mn/file2017/63-2.jpg
http://kharkhorincourt.gov.mn/file2017/63-4.jpg
http://kharkhorincourt.gov.mn/file2017/63-5.jpg
http://kharkhorincourt.gov.mn/file2017/63-6.jpg
Нийтэлсэн admin   Үзсэн: 409   |   Сэтгэгдэл:
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Шүүхийн шийдвэрийн цахим сан

      Иргэн таньд
      Авлигын талаарх гомдол мэдээлэл өгөх
      Шүүхийн ёс зүйн хороо
      Бидэнтэй нэгдээрэй
        |  
      «    Тавдугаар сар 2021    »
      ДаМяЛхаПүБаБямНям
       12
      3456789
      10111213141516
      17181920212223
      24252627282930
      31