26-09-2016, 17:11   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн тамгын газраас мэдээлж байна

http://kharkhorincourt.gov.mn/file2016/43-1.JPG

Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 04/510 дугаартай "Албан даалгавар хүргүүлэх тухай” албан бичгийн дагуу Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн тамгын газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 52 дугаартай тушаалаар "албан даалгаврын мөрөөр хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, Шүүхийн захиргааны ажилтнуудын мэргэжлийн үйл ажиллагааны гүйцэтгэлийг шалгах удирдамжийг баталж, дээрх удирдамжийн дагуу тус шүүхийн тамгын газрын дарга Д.Ганбат, Архив, бичиг хэргийн эрхлэгч Б.Бат-Ирээдүй нарын бүрэлдэхүүнтэй 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийг дуусталх хугацаанд шалгалтыг хийлээ.

http://kharkhorincourt.gov.mn/file2016/43-2.JPG

Дээрх шалгалтын илтгэх хуудсыг 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр шүүгч шүүхийн захиргааны ажилчин нарт танилцуулж, шалгалтаар илэрсэн алдаа зөрчлийг арилгах талаар харилцан ярилцаж санал солилцлоо.

http://kharkhorincourt.gov.mn/file2016/43-3.JPG
Нийтэлсэн admin   Үзсэн: 787   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
Подкаст
Монгол улсын Шүүхүүд