26-04-2016, 11:40   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Архив, бичиг хэргийн ажилтнуудын сургалт зохион байгуулагдлаа

Архив, бичиг хэргийн ажилтнуудын сургалт зохион байгуулагдлаа

Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн А/38 тоот тушаалын дагуу "Шүүхийн архивт албан хэрэг хөтлөх ур чадвар” сэдэвт сургалт 2016 оны 4 дүгээр сарын 23, 24-ний өдрүүдэд Шүүхийн сургалтын "Баяндөхөм” төвд амжилттай зохион байгуулагдлаа.

Архив, бичиг хэргийн ажилтнуудын сургалт зохион байгуулагдлаа

Тус сургалтад нийт шүүхийн тамгын газар, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Ажлын алба, Шүүхийн төрөлжсөн архивын нийт 48 архив, бичиг хэргийн эрхлэгч, ажилтнууд хамрагдаж албан хэрэг хөтлөх, судалгаа хийх онолын мэдлэг эзэмшихийн зэрэгцээ практик сургалтуудыг өргөн хүрээтэй явуулж, харилцан туршлага солилцож шүүхийн архивт баримт хүлээн авах, хадгалах зэрэг өдөр тутам хийгддэг олон ажлуудыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн хийх аргачлалын талаар нэгдмэл ойлголтод хүрсэн чухал ач холбогдолтой сургалт болж нийт архивчид талархал илэрхийлж сэтгэл хангалуун буцлаа. 

Архив, бичиг хэргийн ажилтнуудын сургалт зохион байгуулагдлаа

Архив, бичиг хэргийн ажилтнуудын сургалт зохион байгуулагдлаа

Архив, бичиг хэргийн ажилтнуудын сургалт зохион байгуулагдлаа


Нийтэлсэн admin   Үзсэн: 857   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
Подкаст
Монгол улсын Шүүхүүд