31-08-2015, 10:54   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Увс аймаг дахь сургалт амжилттай зохион байгуулагдлаа

Шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудад зориулсан орон нутгийн сургалт 2015 оны 8 дугаар сарын 17-24-ний өдрүүдэд Увс аймагт зохион байгуулагдлаа. Нийт 40 шүүгч, шүүхийн захиргааны ажилтан хамрагдсан тус сургалтаар шүүгчийн ёс зүй, шинжээчийн дүгнэлтийг шүүхэд үнэлэх, эрдэм шинжилгээний өгүүлэл, нийтлэл бичих судалгааны арга зүй сэдвүүдийн хүрээнд хэлэлцүүлэг, мэтгэлцээн өрнүүлж, шүүгчид харилцан мэдлэг, туршлагаа солилцлоо.
Увс аймаг дахь сургалт амжилттай зохион байгуулагдлаа
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Сургалтыг Шүүхийн судалгаа мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн судлаач, Хууль зүйн ухааны доктор Ц.Мандах "Эрдэм шинжилгээ, судалгааны ажил бичих ерөнхий аргачлал” сэдвээр эхлүүлж, судалгааны ажил хийх, хууль зүйн өгүүлэл, нийтлэл бичих ерөнхий аргачлалыг дэлгэрэнгүй тайлбарлаж харилцан ярилцсан нь шүүгчдийн сонирхлыг татсан хичээл болсон юм.
Увс аймаг дахь сургалт амжилттай зохион байгуулагдлаа
Тус сургалтын хоёр дахь өдрийн хэлэлцүүлэг "Шүүгчийн ёс зүй”   сэдвээр өрнөж, шүүгчдийн өдөр тутмын үйл ажиллагаанд түгээмэл тохиолддог тодорхой жишээ, тохиолдлууд дээр тулгуурлан дүн шинжилгээ хийж, цаашид анхаарах асуудлуудыг онцлон ярилцлаа. Энэ хичээлийг Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг, Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн  хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр нар удирдан явуулсан юм.
Увс аймаг дахь сургалт амжилттай зохион байгуулагдлаа
Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн сургалт, судалгаа хариуцсан референт Х.Билгүнзаяагийн "Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь шинжээчийн дүгнэлт, шүүхийн практик” хичээлээр шинжээчийн дүгнэлт, шинжээчийн эрх зүйн байдал, шүүхэд шинжээчийн дүгнэлтийг үнэлэхэд тулгарч буй бэрхшээлтэй асуудлуудыг судалгаанд тулгуурлан танилцуулсан нь оролцогчдод онол-практикийн мэдлэг олгох ач холбогдолтой сургалт боллоо. 
Увс аймаг дахь сургалт амжилттай зохион байгуулагдлаа

 

Байгалийн үзэсгэлэнт Хяргас нуурын эрэгт ийнхүү үр дүнтэй сургалт зохион байгуулсанд шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд сэтгэгдэл өндөр байгаагаа илэрхийлж, Шүүхийн ерөнхий зөвлөлд талархал уламжилсан юм.

 

ШҮҮХИЙН ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР


Нийтэлсэн admin   Үзсэн: 858   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
Подкаст
Монгол улсын Шүүхүүд