10-05-2023, 06:55   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

ЕСӨНЗҮЙЛ, БҮРД СУМДАД НҮҮДЭЛЛЭН АЖИЛЛАЛАА.

Тус шүүхээс нүүдэллэн ажиллах хуваарийн дагуу 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Есөнзүйл, Бүрд сумдад ажиллалаа.

 

Иргэдээс ажиллаж байсан байдлаа тогтоолгох, хамтын амьдралтай байснаа тогтоолгох, малын А дансанд овог, нэр зөрүүтэй бичсэнийг залруулах 4 иргэний хэрэгт ажиллагаа хийж, гэрч асууж, хэргийг тус тус хянан шийдвэрлэлээ. Мөн 3 иргэнээс нэхэмжлэлийн бүрдүүлбэр ханган нэхэмжлэл, хүсэлт болон гомдол хүлээн авч, 9 иргэнд шүүхэд нэхэмжлэл гаргах талаар мэдээлэл өгч ажиллалаа.

 

Төрийн албан хаагчдад шүүхийн гадагш чиглэсэн 6 төрлийн системийг хэрхэн ашиглах болон шүүхийн иргэдийн төлөөлөгчийг сонгох, эвлэрүүлэн зуучлалын талаар мэдээлэл өгч, ЕБС-ийн дунд, ахлах ангийн 280 гаруй сурагчдад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт зохион байгууллаа.
 
Нийтэлсэн admin   Үзсэн: 223   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
Подкаст
Монгол улсын Шүүхүүд