15-11-2022, 07:21   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

ШҮҮХ НҮҮДЭЛЛЭН АЖИЛЛАЛАА

Шүүх байгууллагын нээлттэй, ил тод байдлыг хангах, шүүн таслах ажиллагааг иргэдэд ойртуулах зорилгоор шүүгч Г.Энх-Амгалан, тамгын газрын дарга Д.Долгормаа, шүүгчийн туслах Д.Бат-Отгон, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Батцог, эвлэрлүүлэн зуучлагч Д.Цэдэн, жолооч Д.Жаргалсайхан нарын бүрэлдэхүүн 2022 оны 11 дүгээр сарын 10, 11-ний өдрүүдэд Өвөрхангай аймгийн Өлзийт, Баян-Өндөр, Есөнзүйл сумдуудад нүүдэллэн ажиллалаа.

 

 

Энэ хугацаанд иргэний ажилласан жил тогтоолгох, малын А дансны нэр залруулах тухай 6 нэхэмжлэл хүлээн авч, тэдгээр иргэний хэрэгт гэрч асуух болон бусад ажиллагааг хийж 3 хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

ЕБС-ийн дунд ахлах ангийн 200 гаруй сурагчдад хүүхэд оролцсон гэмт хэргийн түгээмэл тохиолдлуудаас урьдчилан сэргийлэх, хүлээх хариуцлагын талаар мэдээлэл өгч, 50 гаруй иргэнд шүүхэд нэхэмжлэл гаргахад шаардагдах баримт материал, шүүхэд мэдүүлэх эрх, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны талаар зөвлөгөө өгч, гарын авлага хүргэлээ.

 

ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР


Нийтэлсэн admin   Үзсэн: 405   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
Подкаст
Монгол улсын Шүүхүүд