22-03-2019, 10:07   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Сумдуудад нүүдэллэн ажиллаа

 

http://kharkhorincourt.gov.mn/file2019/medee/sum033.jpg 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүх нь эвлэрүүлэн зуучлах ажиллагааг орон нутагт сурталчлах, иргэдийн хэрэг, маргааныг эвлэрүүлэн зуучлах ажиллагаагаар шийдвэрлэх, сумдаас сонгогдсон иргэдийн төлөөлөгч нарт нэгдсэн сургалт зохион байгуулах зорилгоор 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрүүдэд тус шүүхийн тамгын газрын дарга Д.Ганбат, эвлэрүүлэн зуучлагч Д.Цэдэн, шүүгчийн туслах Д.Бат-Отгон, жолооч Д.Жаргалсайхан нар Өвөрхангай аймгийн Бат-Өлзий, Баян-Өндөр, Есөнзүйл, Бүрд сумуудад нүүдэллэн ажиллаж, эвлэрүүлэн зуучлагч 5 өргөдөл хүлээн авч, ажиллагаа хийж шийдвэрлэсэн бөгөөд 20 иргэнээс нэхэмжлэлийг хүлээн авсан байна.

 http://kharkhorincourt.gov.mn/file2019/medee/sum031.jpg

 

http://kharkhorincourt.gov.mn/file2019/medee/sum032.jpg

Нүүдэллэн ажиллах үеэр тус шүүхийн тамгын газрын дарга Д.Ганбат иргэд, төрийн байгууллагын албан хаагч болон харьяалах сумдаас сонгогдсон иргэдийн төлөөлөгч нарт сургалт зохион байгуулж, 2018 оны шүүн таслах ажиллагааны болон тамгын газрын тайлан, шүүгчийн туслах Д.Бат-Отгон "Шүүхийн мэдээлэл, лавлагааны албаны ажиллах журам, нэхэмжлэл гаргах харьяалал, нэхэмжлэлийн бүрдүүлбэр, улсын тэмдэгтийн хураамж”, эвлэрүүлэн зуучлагч Д.Цэдэн "Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль”-аар тус тус яриа таниулга хийлээ.
http://kharkhorincourt.gov.mn/file2019/medee/sum034.jpg
Нийтэлсэн admin   Үзсэн: 1135   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
Подкаст
Монгол улсын Шүүхүүд