7-04-2023, 17:42   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

ХУЖИРТ, БАТ-ӨЛЗИЙ СУМДАД НҮҮДЭЛЛЭН АЖИЛЛАЛАА

Тус шүүхээс нүүдэллэн ажиллах хуваарийн дагуу 2023 оны 04 дүгээр сарын 05, 06-ны өдөр Хужирт, Бат-Өлзий сумдад ажиллалаа.

Иргэдээс ажиллаж байсан байдал тогтоолгох, хамтын амьдралтай байсан болохоо тогтоолгох, малын А дансанд овог, нэр зөрүүтэй бичсэнийг залруулах, гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах зэрэг 20 нэхэмжлэл, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх 6 хүсэлт, эвлэрүүлэн зуучлагчид хандаж гаргасан 3 өргөдлийг хүлээн авч, 16 иргэний хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэлээ.

Мөн төрийн албан хаагчдад шүүхийн гадагш чиглэсэн 6 төрлийн системийг хэрхэн ашиглаж мэдээлэл авах, шүүхийн иргэдийн төлөөлөгчийг сонгох, эвлэрүүлэн зуучлалын талаар мэдээлэл өгч, ЕБС-ийн дунд, ахлах ангийн 600 гаруй сурагчдад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт зохион байгууллаа.
ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
Нийтэлсэн admin   Үзсэн: 166   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
Подкаст
Монгол улсын Шүүхүүд