8-05-2020, 10:22   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Хужирт, Өлзийт сумдад ажиллаа

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч О.Хишигсүрэн, мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Ж.Мөнхтуяа, мэдээлэл технологийн мэргэжилтэн Н.Мөнхнасан нар иргэдийн төлөөлөгч нартай уулзалт ярилцлага хийх, шүүхийн үйл ажиллагааг сурталчлах, шүүхийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Өвөрхангай аймгийн Хужирт, Өлзийт сумдад ажиллалаа. Сумдад ажиллах үеэр Улсын онцгой комиссоос гаргасан зөвлөмжийн дагуу иргэд хоорондын зайг баримтлан ажиллав.

http://www.kharkhorincourt.gov.mn/file2020/medee/05-07.JPG

Нүүдэллэн ажиллах үеэр Хужирт сумаас шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон 5 иргэдийн төлөөлөгчтэй ганцаарчилсан уулзалт хийж, мэдээлэл өгч, гарын авлага, ил захидал зэргийг гардуулан өглөө.

http://www.kharkhorincourt.gov.mn/file2020/medee/05-07-1.JPG

http://www.kharkhorincourt.gov.mn/file2020/medee/05-07-2.JPG

Мөн иргэдээс гаргасан хүсэлт, нэхэмжлэл хүлээн авч, сумдад байрлах мэдээллийн самбарыг шинэчлэв.

http://www.kharkhorincourt.gov.mn/file2020/medee/05-07-3.JPG

 
Шүүхийн Тамгын газар

Нийтэлсэн admin   Үзсэн: 618   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
Подкаст
Монгол улсын Шүүхүүд