30-11-2021, 08:46   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГААНЫ МЭРГЭЖИЛТНИЙ ЦАХИМ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ

    Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүхийн захиргааны ажилтны ур чадварыг дээшлүүлэх сургалтын хүрээнд мэдээлэл лавлагааны мэргэжилтний сургалтыг 2021 оны 11 дүгээр сарын 30, 12 дугаар сарын 01-ний өдрүүдэд зохион байгуулж байна.

 

      Сургалтын зорилго нь шүүхийн үйлчилгээ, хэргийн хөдөлгөөний удирдлагын чиг үүргээ хэрэгжүүлэхэд шаардлагатай ахисан түвшний мэдлэг чадварыг эзэмшүүлэхэд оршино.

 

     Сургалтыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Э.Зоригтбаатар нээж, амжилт хүсч хэлсэн үгэндээ "Шүүхийн үйлчилгээний "нэрийн хуудас” болж, иргэд, олон нийттэй харилцах тэргүүн эгнээнд хариуцлагатай алба үүргийг гүйцэтгэж байгаа мэдээлэл лавлагааны мэргэжилтнүүд та бүхэнтэй цахимаар холбогдож байгаадаа баяртай байна.  Ковид-19 цар тахлын улмаас сургалтыг зайнаас буюу цахимаар зохион байгуулж байгаа тул та бүхнийг сургалтад идэвхтэй хамрагдаж, мэдлэг, чадвараа ахиулах хичээл зүтгэл гаргана гэдэгт итгэж байна. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүхийн захиргааны ажилтны сургалтын хөтөлбөрийг та бүхний эрэлт хэрэгцээнд тулгуурлаж, жилээс жилд хүртээмжийг дээшлүүлэхэд анхаарч ажиллах болно. Энэ ажилд та бүхний санал үнэлгээ, оролцоо нэн чухал юм.” гэж онцлов.

 

 

      Сургалтын эхний өдөр Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч, Хууль зүйн ухааны доктор (LL.D) Ж.Оюунтунгалаг "Хэрэг, нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нийтлэг журмын танилцуулга” сэдвийн хүрээнд  "Шүүхийн захиргааны ажилтнаас хэрэг, нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлт хүлээн авахад дэмжлэг үзүүлэх үүрэг”, "Шүүхийн захиргааны ажилтан хэрэг нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлт хүлээн авахад хориглох зүйл” дэд сэдвүүдээр, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Одонтуул "Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа” сэдвийн хүрээнд "Шүүхийн харъяалал”, "Хэрэг, өргөдөл, гомдол, хүсэлт хүлээн авах” дэд сэдвүүдээр, Хэргийн хөдөлгөөн хариуцсан референт Б.Батцэцэг "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нэгдсэн системд эрүүгийн хэрэгөргөдөл, гомдол, хүсэлт хүлээн авахад тулгарч буй асуудал” сэдвээр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Сарангэрэл "Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа” сэдвийн хүрээнд "Хэргийн харъяалал”,"Нэхэмжлэл гаргах, хүлээн авах” дэд сэдвүүдээр, Хэргийн хөдөлгөөн бүртгэл, дүн шинжилгээ хариуцсан ахлах шинжээч М.Сэлэнгэ "Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нэгдсэн системд захиргааны хэрэг, нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлт хүсэлт хүлээн авахад тулгарч буй асуудал” сэдвээр сургалтыг тус тус удирдан явуулах юм.

   

       Сургалтын хоёр дахь өдөр  буюу 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунтуяа "Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа” сэдвийн хүрээнд "Хэргийн харъяалал”, Нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлт гаргах, хүлээн авах” дэд сэдвүүдээр, Хэргийн хөдөлгөөн бүртгэл, дүн шинжилгээ хариуцсан ахлах шинжээч Ч.Ханддулам "Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нэгдсэн системд  иргэний  хэрэг, нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлт хүсэлт хүлээн авахад тулгарч буй асуудал” сэдвээр сургалтыг тус тус удирдан явуулна.

 

     2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Нийт шүүгчдийн чуулганаар батлагдсан "Хэрэг, нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нийтлэг журам, батлагдсантай холбоотойгоор анх удаа нийт шүүхийн мэдээлэл лавлагааны мэргэжилтнүүд сургалтад хамрагдаж байгаагаараа онцлог юм.

 

        Сургалтад нийт шүүхийн тамгын газрын 52 шүүхийн мэдээлэл лавлагааны мэргэжилтнүүд оролцож байна.

 

 

ШҮҮХИЙН ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР

Нийтэлсэн admin   Үзсэн: 338   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
Подкаст
Монгол улсын Шүүхүүд