9-02-2021, 06:19   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

“ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН ХЭРЭГЛЭЭ-2021” СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхим, Ханнс Зайделийн сангийн "Эрх зүйн боловсролын академи”-тай хамтран Эрүүгийн хэргийн шүүхийн шүүгчдэд зориулсан Эрүүгийн хууль тогтоомжийг нэг мөр хэрэглэн хэвшүүлэх, хэрэглээний нэгдмэл байдлыг хангах, эргэлзээтэй, тодорхой бус тайлбар шаардсан эрх зүйн хэм хэмжээг нэг мөр хэрэглэх, тайлбарлах зорилгоор "Эрүүгийн хуулийн хэрэглээ-2021” сургалтыг 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр цахим хэлбэрээр зохион байгуулж байна. Сургалтад тус шүүхийн шүүгч нар ирц бүрэн хамрагдаж байна.

http://www.kharkhorincourt.gov.mn/file2021/medee/02-09.jpg

Сургалтыг Олон улсын гэрээ болон Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хэрэглээ сэдвийн хүрээнд Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Эрдэнэбалсүрэн "Эрүүгийн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт: Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа, Үүрэг хүлээлгэх эрх хязгаарлах, хөрөнгө орлогыг хураах албадлагын арга хэмжээ, Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага” дэд сэдвүүдээр, Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт, Монгол банкны Ерөнхийлөгчийн хуулийн зөвлөх Б.Гантуяа, Улсын Дээд шүүхийн шүүгч Ч.Хосбаяр нар "Мөнгө угаах гэмт хэрэг” сэдвээр, Улсын Дээд шүүхийн шүүгч Ч.Хосбаяр "Авлигын гэмт хэрэг” сэдвээр, Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэн, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Одонтуул нар "Гэр бүл хүчирхийллийн гэмт хэрэг” сэдвээр, "Таслан сэргийлэх арга хэмжээ, хялбаршуулсан журам, нотлох баримт” дэд сэдвүүдээр, Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт, Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Амарбаясгалан, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Манлайбаатар нар "Гэмт хэрэг, зөрчлийн ялгаа”, "Зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаа” дэд сэдвүүдээр, Улсын Дээд шүүхийн шүүгч Ч.Хосбаяр "Олон улсын гэрээ конвенцыг шүүхэд хэрэглэх” дэд сэдвээр тус тус мэдээлэл өгч, сургалтыг удирдан явуулж байна.

Сургалтын төгсгөлд Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт, Улсын дээд шүүхийн шүүгч С.Батдэлгэр болон Эрүүгийн хэргийн танхимынхан хууль хэрэглээний тулгамдсан асуудлын талаар шүүгчидтэй хэлэлцүүлэг өрнүүлэх юм.


 

 

Шүүхийн тамгын газар

Нийтэлсэн admin   Үзсэн: 577   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
Подкаст
Монгол улсын Шүүхүүд