11-03-2019, 01:41   Хэсэг: шийдвэрлэсэн хэргийн тойм   Сэтгэгдэл: 0  

2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн хооронд шийдвэрлэсэн эрүү, иргэний хэргийн тойм

Эрүүгийн шүүх хуралдаанаар:

 

1.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.П-д холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.П-д хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж,

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.У-д холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.У-д 350 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсэн.


 

Иргэний шүүх хуралдаанаар:

 

1.Өлзийт сумын Засаг даргын тамгын газрын нэхэмжлэлтэй Р.Ц-д холбогдох "13.329.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож,

 

2.Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн нэхэмжлэлтэй Д.П-д холбогдох "1.774.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож,

 

3.Д.Лхагвасүрэнгийн хүсэлттэй "Ажиллаж байсан байдлаа тогтоолгох” тухай иргэний хэргийг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,

 

4.Ж.Жадамбын хүсэлттэй "Нийгмийн даатгалын дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох” тухай иргэний хэргийг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж тус тус шийдвэрлэсэн байна.

 

 

 

 

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүх

Нийтэлсэн admin   Үзсэн: 710   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
Подкаст
Монгол улсын Шүүхүүд