Эрүүгийн шүүх хуралдаанаар:
1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Б-д холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Н.Б-д 350 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар,
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Ж-д холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ж.Ж-д 260 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар,
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Ц-д холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Ц-д 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсэн.
Иргэний шүүх хуралдаанаар:
1. С.Д-ын нэхэмжлэлтэй Ц.Б-д холбогдох "Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох” тухай иргэний хэргийг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,
2. Б.Батмөнхийн хүсэлттэй "Ажиллаж байсан байдлаа тогтоолгох” тухай иргэний хэргийг нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж,
3. Г.Д-ын нэхэмжлэлтэй Г.М-д холбогдох "Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг гаргуулах, 5 330 000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж тус тус шийдвэрлэсэн.
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүх