10-09-2018, 06:19   Хэсэг: шийдвэрлэсэн хэргийн тойм   Сэтгэгдэл: 0  

2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн хооронд шийдвэрлэсэн эрүү, иргэний хэргийн тойм

Эрүүгийн шүүх хуралдаанаар:

1.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Пүрэвсүрэнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар 1 жилийн хугацаагаар тэнссэн

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Нэргүйд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 450 нэгжтэй тэнцэх буюу 450 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Шижирбаатарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т зааснаар 450 нэгжтэй тэнцэх буюу 450 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн.


Иргэний шүүх хуралдаанаар:

1. Б.Оюунцэцэгийн хүсэлттэй хамтран амьдарч байснаа тогтоолгох тухай хэргийн шүүх хуралдаанаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон.

2.Б.Долгоржавын хүсэлттэй үрчлэлт хүчингүйд тооцуулах тухай иргэний хэргийн шүүх хуралдаанаар нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангасан.

3. Ч.Бумчингийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Энхцэцэгт холбогдох 8 500 000 төгрөг гаргуулах тухай хэргийн шүүх хуралдаанаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон.


 

 

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахьСум дундын шүүх


Нийтэлсэн admin   Үзсэн: 660   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
Подкаст
Монгол улсын Шүүхүүд