28-06-2016, 17:32   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Өлзийт, Баян-Өндөр, Есөн-Зүйл, Бүрд сумдуудад нүүдэллэн ажиллаа.

 

 http://kharkhorincourt.gov.mn/file2016/34-1.JPG

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Сарантуяа, шүүгчийн туслах Т.Лхагвасүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа, эвлэрүүлэн зуучлагч Д.Цэдэн нар2016 оны 06 сарын 21-нээс 2016 оны 06 сарын 24-ны өдрүүдэд Өвөрхангай аймгийн Өлзийт, Баян-Өндөр, Есөн-Зүйл, Бүрд сумдуудад нүүдэллэн ажиллаа.

http://kharkhorincourt.gov.mn/file2016/34-2.JPG

Нүүдэллэн ажиллах хугацаанд 31 нэхэмжлэл шинээр хүлээн авч, 37 иргэний хэргийг, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны журмаар 2 өргөдлийг тус тус шийдвэрлэн ажилласан.

 http://kharkhorincourt.gov.mn/file2016/34-3.JPG

Эвлэрүүлэн зуучлагчийн 2016 оны сургалтын төлөвлөгөөний дагуу дээрх сумдуудад Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль, журам, шүүхийн шинэтгэлийн 10 үр дүнгийн талаар 100 орчим иргэдэд мэдээлэл өгч, тус шүүхэд иргэдийн төлөөлөгчөөр 2016 онд 75 иргэн сонгогдсон бөгөөд Өлзийт, Баян-Өндөр, Есөн-Зүйл, Бүрд сумдад оршин суудаг 32 иргэдийн төлөөлөгчид Иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль, иргэдийн төлөөлөгчийг сонгон шалгаруулах, ажиллуулах журам, иргэдийн төлөөлөгчийн бүртгэлийн талаар болоод шүүхийн бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч, 21 иргэнээс санал асуулга авч, тэдний сонирхсон асуултанд хариулт өгсөн.

http://kharkhorincourt.gov.mn/file2016/34-4.JPG

http://kharkhorincourt.gov.mn/file2016/34-5.JPG



Нийтэлсэн admin   Үзсэн: 886   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
Подкаст
Монгол улсын Шүүхүүд