15-02-2019, 09:16   Хэсэг: шийдвэрлэсэн хэргийн тойм   Сэтгэгдэл: 0  

2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн хооронд шийдвэрлэсэн эрүү, иргэний хэргийн тойм

Эрүүгийн шүүх хуралдаанаар:

 

1.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.Г-т холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ш.Г-т 550 нэгж буюу 550.000 төгрөгөөр торгох ялаар,

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Н-д холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Н-д 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар,

 

3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Б-д холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Б-д хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж,

 

4.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Б-т холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.Б-т 1200 нэгж буюу 1.200.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсэн.


 

Иргэний шүүх хуралдаанаар:

 

1.Б.Эрдэнэчимэгийн хүсэлттэй "Хамтран амьдарч байсан болохоо тогтоолгох” тухай иргэний хэргийн шүүх хуралдаанаар нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэв.

 

2.З.Чимэдрэгзэнгийн нэхэмжлэлтэй Н.Уртнасанд холбогдох "150.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

3.Д.Наранцэцэгийн хүсэлттэй "Хамтын амьдралтай байснаа тогтоолгох” тухай иргэний хэргийн шүүх хуралдаанаар нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэв.

 

4.Н.Буянжаргалын хүсэлттэй "Ажиллаж байсан байдал тогтоолгох”тухай иргэний хэргийн шүүх хуралдаанаар нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэв.

5.Д.Бямбасүрэнгийн нэхэмжлэлтэй Б.Энхсайханд холбогдох "300.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

6.Ц.Бат-Эрдэнийн нэхэмжлэлтэй Д.Батгэрэлд холбогдох "980.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүх


Нийтэлсэн admin   Үзсэн: 641   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
Подкаст
Монгол улсын Шүүхүүд