Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газрын 2017 оны дотоод сургалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу тус шүүхийн Ерөнхий шүүгч Э.Дулмаа "Гэр бүлийн хүчирхийллийн талаарх ойлголт, үр дагавар” сэдэвт дотоод сургалтыг шүүгч болон шүүхийн захиргааны албан хаагч нарын дунд 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр зохион байгууллаа.
Тус сургалтаар гэр бүлийн хүчирхийллийн хэлбэр, гэр бүлийн хүчирхийллийн өнөөгийн байдал зэрэг асуудлуудыг хөндөн ярьж, шүүх байгууллага гэр бүл цуцлалтын хэрэг шийдвэрлэхдээ анхаарах зүйлүүдийг харилцан ярилцаж, санал бодлоо солилцсон үр дүнтэй сургалт боллоо.