5-06-2017, 09:38   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл:  

Жаргалтай үрсийн баяраа тэмдэглэлээ.

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газрын Залуучуудын зөвлөлөөс Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан тус шүүхийн шүүгч, шүүхийн захиргааны албан хаагчдийн хүүхдүүдийн дунд 2-3 насны ангилалд уран уншлагын тэмцээн, 4-6 насны ангилалд Манай гэр бүл сэдэвт гар зургын уралдаан, 7-оос дээш насны ангилалд Бидний дуртай Хүүхдийн баяр сэдэвт зохион бичлэгийн уралдаан тус тус зарлаж уран уншлагын тэмцээнд МЛМэргэжилтэн Д.Бат-Отгоны хүү Б.Сүмбэрэл тэргүүн байр, гар зургын уралдаанд Ерөнхий шүүгч Э.Дулмаагийн хүү Ц.Азбаяр тэргүүн байр, МТМэргэжилтэн Н.Мөнхнасангийн хүү А.Бүрэнтөгс дэд байр, шүүгчийн туслах Ц.Хонгорзулын хүү Б.Намнансүрэн гутгаар байр, зохион бичлэгийн уралдаанд галч Г.Үүрдмандахын охин Ү.Буяндэлгэр тэргүүн байр, галч Б.Ганхуягийн охин Г.Билэгт-Үжин дэд байр, МЛМэргэжилтэн Д.Бат-Отгоны охин Б.Амин-Эрдэнэ гутгаар байр тус тус эзэллээ. Мөн шүүхийн шүүгч, захиргааны албан хаагчдийн хүүхдүүдийг 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдөр шүүхийн байранд хүлээн авч цайллага хийж, хүүхдийн баярын бэлгийг гардууллаа.

http://www.kharkhorincourt.gov.mn/file2017/40-1.JPG

Бидний хойч ирээдүй болсон энхрийн бяцхан үрсдээ эрүүл энх, аз жаргалын дээдийн хүсэн ерөөе.

http://www.kharkhorincourt.gov.mn/file2017/40-2.JPG

Нийтэлсэн admin   Үзсэн: 923   |   Сэтгэгдэл:
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
Подкаст