Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газрын 2017 оны дотоод сургалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр шүүгчийн туслах Б.Хулангоо "Иргэний хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал” сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Уг сургалтанд тус шүүхийн шүүгчид, Тамгын газрын нийт ажилчид бүрэн хамрагдан харилцан ярилцаж, санал солилцлоо.