24-03-2017, 09:26   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл:  

Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн гишүүн, Монгол улсын гавьяат хуульч О.Зандраа Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхэд ажиллаа.

 

Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн гишүүн, Монгол Улсын гавьяат хуульч О.Зандраа болон Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн ахлах шинжээч Ж.Өнөрбаяр нар 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхэд ажиллаж Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн 2016 оны үйл ажиллагааны тайлан, 2017 оны үйл ажиллагааны зорилго, зорилтыг танилцууллаа.

 http://kharkhorincourt.gov.mn/file2017/17-1-1.JPG

 

Ажлын хэсэг тус шүүхийн Тамгын газрын үйл ажиллагаатай танилцаж, шүүгч, шүүхийн Тамгын газрын ажилчдын албан өрөө, тасалгаагаар зочилж, санал бодлоо хуваалцлаа.

Түүнчлэн Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Архивын өрөө болон насанд хүрээгүй гэрч, хохирогчид зориулсан өрөөний орчин, нөхцөлийг сайшааж, цаашид хууль, эрх зүйн орчинд тохирсноор хэрхэн ажиллуулах талаар санал бодлоо солилцлоо. Мөн шүүхийн номын санд шинэ ном бэлэглэснийг шүүхийн хамт олон талархалтайгаар хүлээн авсан юм.

Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн гишүүн, Монгол Улсын гавьяат хуульч О.Зандраа нь тус шүүхэд гэнэтийн бэлэгтэй ирсэн бөгөөд энэ нь тус шүүхийн Эвлэрүүлэн зуучлагч Даваагийн Цэдэнг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар "Хөдөлмөрийн хүндэт” медалиар шагнасан явдал байлаа.

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхэд Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн 2016 оны ажлын тайланг танилцуулж ажилласан ажлын хэсгийн бүрэлдэхүүндээ ажлын амжилт хүсч, "Хөдөлмөрийн хүндэт” медалиар шагнагдсан Эвлэрүүлэн зуучлагч Д.Цэдэндээ шүүхийн хамт олноос баяр хүргэж, цаашдын ажил, хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье.

http://kharkhorincourt.gov.mn/file2017/17-2-2.JPG
Нийтэлсэн admin   Үзсэн: 2109   |   Сэтгэгдэл:
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
Подкаст
Монгол улсын Шүүхүүд