6-03-2017, 15:00   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл:  

“Алтан унжлагат” хэмээх гал тахиа жилийн сар шинийн золголт боллоо

 

 http://kharkhorincourt.gov.mn/file2017/16-2.JPG

XVII жарны "Алтан унжлагат” хэмээх гал тахиа жилийн сар шинийн уламжлалт золголтыг шүүхийн Тамгын газраас шинийн наймны билэгт сайн өдөр зохион байгуулж, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчид, шүүхийн Тамгын газрын ажилтнууд оролцсон бөгөөд тус шүүхэд ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан шүүгч Б.Оюунцэцэг, бичээч, шийдвэр гүйцэтгэгчээр ажиллаж байсан Д.Сономбалнарыг урьж золгон, хүндэтгэл үзүүллээ. Золголтын үеэр Бурхан шашинтны төв Балсажаавын Дэчинмолом Чойхорлин хийдийн хамба Ч.Гантулга хүрэлцэн ирж, нийт шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудад зориулан хийморийн сан тавьж, хар, цагаан хэл ам зайлуулах Гурван гүрэм, шударга үнэнийг тэтгэгч ном айлдлаа.

http://kharkhorincourt.gov.mn/file2017/16-4.JPG

http://kharkhorincourt.gov.mn/file2017/16-3.JPG

Мөн шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд гал тахиа жилийнхээ аз хийморийг үзэж, азтанаар шүүгчийн туслах Ж.Мөнхтуяа тодорлоо.

http://kharkhorincourt.gov.mn/file2017/16-5.JPG

http://kharkhorincourt.gov.mn/file2017/16-1.JPG

Нийтэлсэн admin   Үзсэн: 937   |   Сэтгэгдэл:
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
Подкаст
Монгол улсын Шүүхүүд